Монголын улстөрчдийн мөрөөдлийн амьдрал гэж энэ дээ

“Airbus A380” нисэх онгоцыг түшиглэж хийсэн 500 сая ам.долларын үнэтэй энэ “нисдэг ордны” эзэн Саудын Арабын хунтайж аль-Валид бин Талаль 2013 оны ”Форбс” сэтгүүлийн гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 26 дугаарт бичигдсэнээ мэдээд ихэд гутарсан гэдэг.

2007 оноос түүнд зориулан үйлдвэрлэсэн түүний хувийн нисэх онгоцны тавилгыг зэрвэс харцгаая. Нисэх онгоц дотроо хоёр Rolls-Royce машины гарааш, эргэж болдог (Меккагийн зүг үргэлж харсан байх ёстой) мөргөлийн өрөө, мөн морь, тэмээний байр байдаг.

Нисэх онгоцонд усан сан, бассейн бас бий гэнэ. Харин нисэх онгоцны дотор талыг алтаар бүрсэн бөгөөд Арабын хунтайжийн энэ тансаглал 58 сая ам.долларын өртөгтэй болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ