Порошенко Мариуполь хотод иргэдийн өмнө согтуугаар үг хэлэв

Украины ерөнхийлөгчийн есдүгээр сарын 8-нд Мариуполь хотод үг хэлсэн дүрс бичлэг интернэтийн хит болжээ. Порошенко тэнд үг хэлэхдээ согтуу байсан гэж олон нийт үзэж байна.

Хүний нүүрний хөдөлгөөнийг судлагч Олег Воеводин төрийн тэргүүний хачирхалтай байдалд дүн шинжилгээ хийжээ.

Ерөнхийлөгч олны өмнө гарахдаа үнэхээр согтууруулах ундаа уусан байж болох юм гэж түүний хэлснийг “Life News”сайтад дурдсан байна.

“Порошенко согтуу байсан эсэхийг дүрс бичлэгээс ойлгоход хэцүү, гэхдээ тэр юм уучихсан байна хэмээн таамаглаж болно, юу гэвэл түүний чих улайчихсан байсан” гэж мэргэжилтэн хэлжээ.

Украины ерөнхийлөгч бор дарсанд дуртай, тогтмол уудаг болов уу, гэхдээ тэр тун битүү хүн гэж Воеводин үзэж байна. Ингэхдээ Мариупольд Порошенкогийнүг хэлж байгаа бичлэгээр би ямар нэг зүйлийг нотлох гээгүй гэж тэр онцлон тэмдэглэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ