Каталонийн тусгаар тогтнолыг дэмжсэн жагсаалд 1,8 сая хүн оролцжээ

Испанийн Каталони мужийн үндэсний өдрөөр тус автономит мужийн тусгаар тогтнох тухай санал хураалт явуулахыг дэмжсэн арга хэмжээнд өчигдөр Барселон хотод олон зуун мянган хүн оролцжээ. Франс пресс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Барселон хотын захиргааны мэдээлснээр, уг арга хэмжээнд 1,8 сая хүн оролцсон гэх боловч, харин Испанийн эрх баригчид жагсаалд 470-520 мянган хүн оролцсон гэж мэдэгджээ. Шар болон улаан өнгийн (Каталонийн далбааны өнгө) цамц өмссөн оролцогчид тус автономит мужийн тусгаар тогтнох асуудлаар арваннэгдүгээр сарын 9-нднийт ард түмний санал хураалт явуулахыг шаардсан байна.
Каталонийн эрх баригчид өнгөрсөн зууны эхээр Испаниас тусгаарлахыг анх оролдсон юм.1979 онд Каталони муж өөртөө засах эрхтэй болж, харин каталони хэлийг бүс нутгийн албан ёсны хэл гэж хүлээн зөвшөөрчээ.
2006 онд тус муж санхүүгийн их бие даасан байдалтай болсон юм. 2012 оны бүс нутгийн сонгуулийн дүнгээр эндхийн депутатуудын олонх нь тусгаар тогтнох талынхан байжээ.Ээлжит санал хураалтыг арваннэгдүгээр сарын 9-нд явуулахаар төлөвлөсөн ч, испанийн парламаент үүнийг хууль бус гэж үзсэн юм.
Шотландыг Их Британиас тусгаарлах асуудлаар нийт ард түмний санал хураалт явуулахын өмнө Каталонид ийнхүү жагсаал болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ