Нарны асар хүчтэй соронзон шуурга дэлхийд дөхөж байна

Хүчин чадлыг нь цөмийн дэлбэрэлттэй зүйрлэж болох Х ангиллын дэлбэрэлт Наран дээр болж, үүссэн цацраг удахгүй Дэлхийн гадаргууд хүрч ирнэ. Америкийн сансрын агентлаг – НАСА-гийн мэргэжилтнүүд ингэж хэлжээ.

Английн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Наран дээрх хүчтэй дэлбэрэлтээр үүссэн цацраг өнөө шөнө Дэлхийд дөхөж ирэх ажээ.

Энэ нь манай гаригийн харилцаа холбооны болон эрчим хүчний системд нэлээд доголдол үүсгэж болохыг НАСА-гийн Нарны динамикийн одон орныг судлах оргилын мэргэжилтнүүд мэдээлсэн байна.

Нарны дэлбэрэлтийн дараа плазм цацагдсанаар хүчтэй соронзон шуурга бас үүсгэхийг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ