Угаалгын өрөөнд нь хулгайч орсон гэж бодоод буудсан гэв

Параолимпийн зургаан удаагийн аварга Оскар Писториусыг 2013 оны хоёрдугаар сарын 14-нд өөрийн найз бүсгүй Рива Стенкампын амь насыг санаандгүй хөнөөсөн буруутай гэж үзжээ.
Претори хотын дээд шүүхийн шүүгч Тококиле Масила ингэж мэдэгдлээ гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 27 настай тамирчин 15 жил хүртэл хугацаагаар хоригдох ял сонсож мэднэ.
Писториусын хэргийн талаарх шийдвэрийг зарлах ажил есдүгээр сарын 11-нд эхлэсэн байна. Сэжигтэн бүсгүйг санаатайгаар буудан алсныг нотлох баримтыг яллах дүгнэлтэд гаргаж чадаагүй байна гэж шүүгч мэдэгджээ.
Хэрвээ бусдын амь насыг санаатайгаар бүрэлгэсэн бол тамирчин 25 жил хүртэл хугацаагаар хоригдох ял сонсох байсан юм.
2013 оны Гэгээн Валентины өдөр загвар өмсөгч Стенкамп Претори хот дахь тамирчны гэрийн 00-ийн өрөөнд галт зэвсгийн шархтай олджээ. Эмгэнэлтэй санаандгүй явдлаас болж хүн амины хэрэг гарч, тамирчин гэрт нь хулгайч орж ирлээ хэмээн бодож буудсан байна гэж паралимпийн тамирчны өмгөөлөгч мэдэгдэж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ