"Лалын улс" бүлэглэлийнхэн гурав дахь барьцааны иргэнийг цаазлав

“Исламын улс” бүлэглэлийн дайчид гурав дахь барьцааны хүнийг толгойг нь тасдан хороожээ. Энэ удаа тэдний өмнө нь сануулсанчлан Их Британийн иргэн байсан бөгөөд сайн дурын хүмүүнлэгийн байгууллагын ажилтан Дэвид Хэйнс гэгчийг цаазлан интернэтийн сүлжээгээр видео тараасан тухай Agence France-Presse мэдээлэв.
Уг бичлэгт исламын дайчид Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмероныг АНУ-тай ойртлоо гэж буруутгасан ба "Америкчуудад үгүй" гэж хэлж чадаагүйн чинь төлөө иргэд чинь амиа алдаж байна хэмээжээ.
Мөн дараагийн удаад дахин британи хүнийг цаазлана гэж мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон "тэд бол лалын шашинтнууд бус аймшигт мангасууд" хэмээн иргэддээ хандан үг хэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ