Кабаева парламентын гишүүнээсээ татгалзав

“Үндэсний медиа групп” холдингийн олон нийтийн зөвлөлийг зургаан жилийн турш тэргүүлж байсан Алина Кабаева захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалыг хаших саналыг хүлээн авлаа” гэж тус холдингийн мэдээнд өгүүлжээ.
Өмнө нь даваа гаригт Кабаева улсын думийн депутатын бүрэн эрхээс хугацаанаас өмнө татгалзаж,өөрийн хүсэлтээр өргөдөл гаргасан юм.
31 настай Алина Кабаева “Нэгдмэл Орос” намаас улсын думийн депутатаар хоёр удаа сонгогдсон юм. Үүний өмнө тэр мэргэжлийн уран сайхны гимнастикаар хичээллэж, 2000 оны олимпийн хүрэл, 2004 оны олимпийн алтан медаль хүртэж байсан билээ.
Тэр бас хоёр удаа дэлхийн үнэмлэхүй аварга, мөн Европын таван удаагийн үнэмлэхүй аварга, Оросын зургаан удаагийн үнэмлэхүй аварга юм.
“Үндэсний медиа групп” нь Оросын томоохон медиа холдингийн нэг юм. Тус компани “Тавдугаар сувгийн” 72,4 хувь, “Нэгдүгээр сувгийн” 25 хувь, РЕН ТВ-гийн 68 хувь, түүнчлэн телевизийн LifeNews суваг, «Известия», «Твой день», «Жизнь», «Маркер» сонин,“Bubble” сэтгүүл болонsuper.ru портал багтдаг «Ньюс медиа» холдингийн 49,9 хувийг эзэмшдэг юм.
Владимир Путинтэй хуримлах гэж байна гэсэн дуулиант нийтлэл түүний нэртэй холбоотой бөгөөд уг нийтлэл 2008 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Московский корреспондент” сонины бямба гаригийн дугаарт нийтлэгджээ.Энэ мэдээг Оросын болон Европын хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хуулан нийтлэж байжээ.
Кабаевагийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Елизавета Овчинникова энэ мэдээг тайлбарлахаас татгалзаад, няцаалт гаргахыг тус сониноос шаардаж байсан юм.
Дөрөвдүгээр сарын 18-нд Италийн Сардини аралд В.Путин хэвлэлийн хурал дээр сонинд гарсан нийтлэлийн тухай асуултад хариулахдаа, энэ нийтлэлд “нэг ч үнэн үг байхгүй” гэж хэлсэн байна. Кабаева, Путин хоёрын харилцааны тухай мэдээлэл өрнөдийн хэвлэлд бас нэг бус удаа гарч байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ