Анх удаа ДНК-г цэгцтэй болгож хүүхдийн амь аварчээ

Удамшил зүйн анагаах ухааны талынхан хүний ДНК-гийн бүтцийг цэгцэлж, өөрчлөлт оруулах технологи анагаах ухааны ирээдүй бөгөөд дурын өвчнийганагааж чадна гэж нотолдог.

Эсэргүүцэгчид нь болохоор генийн дурын өөрчлөлт урьдчилан хараагүй хувьсалд хүргэж, эмнэлгийн анхны зорилгоос өөр үр дүн авчирна гэж сэрэмжлүүлдэг.Хэнийх нь зөв, хэнийх нь бурууг цаг хугацаа л шүүх байх.

Харин саяхан түүхэнд анх удаа ДНК өөрчлөх технологийн ачаар хүний амь аварчээ.

Анагаахын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр ч оношилж чадахгүй байсан өвчнийг эрдэмтэд анагаалаа.

Зургаан настайгаас нь л Nicholas Volker-ийг эдгэрч байгаа ч ямар нэгэн хүндрэл гарч мэднэ гэсэн болгоомжлолын үүднээс эмч нар тасралтгүй хянаж байгаа аж.

Эхлээд Николасын өвчнийг эмч нар оношилж чадахгүй, найдваргүй гэсэн зэрэглэлд оруулаад байжээ.

Харин эцэг эх нь сүүлчийн, эрсдэлтэй шийдвэрээ гаргаж хүүгийн генийг шинжилж, зохиомол өөрчлөлт хийхийг эрдэмтдэд зөвшөөрснөөр дээрх алхам хийгджээ.

Анагаах ухааныг энэ чиглэл рүү хөгжүүлэхийг хүсч буй хүмүүсийн хувьд энэ үйл явдал тун ач холбогдолтой.

Өмнө нь ДНК-г цэгцлэх асуудал судалгааны түвшинд хийгдэж байсан болохоос амьдрал дээр анагаах ухаанд хэрэглэсэн нь үгүй. Харин одоо оношилж болохгүй зарим нэгэн төрлийн өвчинтэй тэмцэхшинэ тех-нологи гэж үнэлж эхэллээ.

Өртөг өндөртэй учраас энэ технологийг одоохондоо тийм ч түгээмэл хэрэглэж чадахгүй нь мэдээж. Matthew Herperийн Forbes сэтгүүлд өгсөн мэдээллээс үзвэл иймтөрлийн эмчилгээний төлбөр хүнд хөнгөнөөсөө хамаарч хэдэн арваас хэдэн зуун мянган доллар байх гэнэ.

Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд ийм шинжилгээ, эмчилгээний үнэ өртөг жирийн гэр бүл төлж чадахуйц хэмжээнд буурах нь мэдээж билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ