Оросын 200 иргэнийг Украинд орохыг хориглов

Украины нутагт орохыг хориглох Оросын иргэдийн урьдчилсан жагсаалтад 200 орчим хүн орж байна гэж Украины ерөнхий сайд Арсений Яценюк даваа гаригт мэдээлснийг Интерфакс агентлаг уламжилжээ.
Чухам хэн хэн энэ жагсаалтад орохыг тэр тодруулж тайлбарлаагүй байна. Засгийн газар Оросын хувь эзэмшдэг Украин дахь бүх компанийн жагсаалт гаргасныг Яценюк бас тэмдэглэжээ.
“Бид бүх материалыг цуглуулж, Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлд өгсөн” гэж тэр телевизийн ICTV сувгийн «Свобода слова» нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна. ОХУ-ын хэд хэдэн иргэний эсрэг хориг арга хэмжээ авах тус зөвлөлийн хуралдаан тун ойрын үед болно гэж тэр дурджээ.
Есдүгээр сарын 12-нд Украины засгийн газар Оросын эсрэг авах хориг арга хэмжээний жагсаалт батласан юм. Тухайлбал “терроризмыг дэмжиж байгаа” хуулийн этгээдүүдийн активыг битүүмжлэхээр төлөвлөж байна. Энэхүү жагсаалтад тодорхой хүмүүс болон үйлдвэрийн газрын нэр байхгүй байгаа юм.
Үүний зэрэгцээ Украины танхим Оросоос бүтээгдэхүүн оруулахыг хориглохыг дэмжиж, түүнчлэн орлуулах боломж байвал Оросын хуулийн этгээдүүдээс бараа, үйлчилгээ худалдан авахаа зогсоохыг төрийн байгууллагуудад зөвлөсөн байна.
Есдүгээр сарын 10-нд Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн гарын үсэг зурсан хориг арга хэмжээний тухай хуульд 29 төрлийн ийм арга хэмжээ авахаар заажээ.
Украины зүүн нутагт гал зогсоох горимыг сахисан нөхцөлд л АНУ-ын эрх баригчид Оросын эсрэг түрүүнд нь авсан хэд хэдэн хориг арга хэмжээг цуцлана. Америкийн төрийн департаментын төлөөлөгч Мари Харф ингэж мэдэгдлээ гэж гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Мөргөлдөөн ямар нэг байдлаар шатлан өргөжвөл шинэ хориг арга хэмжээ авахад хүргэж болохыг тэр бас дурдсан байна. “Минскт хэлэлцээрт гарын үсэг зурсан. Үүнийг мөрдөж байгаа эсэхийг харах хэрэгтэй. Хэрвээ мөрдөж байгаа бол, хоригийг цуцлаж болно, хэрвээ үгүй бол, шинэ хориг арга хэмжээ авна” гэж төрийн департаментын төлөөлөгч хэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ