Дэвид Кэмерон: Шотландчуудаа эвгүй юм болно шүү

Хэрвээ шотлантчууд Шотландыг Нэгдсэн вант улсаас тусгаарлахын төлөө санал өгвөл, “эвгүй юм болно” гэдгийг Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон тэдэнд анхааруулжээ. Энэ тухай Франс пресс агентлаг мэдээлсэн байна.
Тэр даваа гаригт Шотландын Абердин хотод очихдоо, ирэх нийт ард түмний санал хураалтаар гаргах шийдвэр цуцлагдахгүй, хэрвээ улс орон хуваагдвал, ингэсний дараа хоёр улс тус бүрдээ үргэлж өөрийн замаар явах болно гэж мэдэгджээ.
Оршин суугчдад ирээдүйн үнэмшилгүй горьдлого амласан Шотландын засгийн газрыг тэр зэмлэсэн байна. “Биелэхгүй мөрөөдлийг Шотландын хүмүүст худалдахыг би хүсэхгүй байна” гэж Кэмерон хэлжээ.
Хэрвээ шотландчууд тусгаарлахын төлөө санал өгвөл, энэ нь тэдний валют, тэтгэвэр, зэвсэгт хүчнийг аюулд оруулж, урьдынх шигээр Англи, Шотландын хооронд чөлөөтэй зорчин явж нэгэнт болохгүй болно гэж тэр мэдэгдсэн байна.
Ирэх нийт ард түмний санал хураалтаар Нэгдсэн вант улсаас тусгаарлахын эсрэг санал өгөхийг британийн ерөнхий сайд өмнө нь шотландчуудад уриалаад, Их Британийн бүрэлдэхүүнд үлдвэл энэ өөртөө засах мужид ахиухан эрх олгохоор амласан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ