Шударгаар худалдаалах сар

Дэлхийн шударга худалдааны өдрийг жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь бямба гарагт тэмдэглэдэг бөгөөд харин тавдугаар сарыг бүхэлд нь шударга худалдааны сар гэж үздэг юм.

Шударга худалдаа бол тэмдэгтэй болон тэмдэггүй барааны талаар олон нийтийн бодлого болон стандартыг хамгаалах учиртай олон нийтийн хөдөлгөөн юм. Хөгжиж буй орнуудаас хөгжингүй орнуудад нийлүүлж буй бараанд гол анхаарал тавьдаг байна.

Цай, кофе, какао, түүнчлэн гар хийцийн бүтээгдэхүүн, хувцас хунар нь шударга худалдааны бараа байж болох. Харин эдгээрийг боолын болон хүүхдийн хөдөлмөр ашиглан үйлдвэрлээгүй байх нь хамгийн гол юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ