Алдарт Сальвадор Дали мэндэлжээ

Хамгийн нэртэй сюрреалист-зураачдын нэг Сальвадор Дали Испанийн Фигерас хотод (Катаолони муж) төржээ. 17 настайдаа тэр вангийн уран зургийн академид элссэн байна. Тэгээд багш нар нь түүний зургуудыг нэлээд өндөр үнэлжээ.
Уран зурагт бие даасан зам сонгож авснаар Дали эрүүл саруул бодолтойгоор бүтээл туурвилаа эхлэсэн байна. Үүний зэрэгцээ тэр өөрийн гайхмаар уран зөгнөлийн шинжтэй зургийг байнга зурж, тун өвөрмөц зан авир гаргадаг байжээ.
Уламжлалт биш аргыг шүтдэг байсан Далиөөрт нь бүрэн тохирсон гайхалтай эмэгтэйтэй гэрлэсэн байна.Түүний жинхэнэ нэр нь Елена Дмитриевна Дьюконова гэдэг байсан ч, Гала нэрээрээ түүхэнд орсон юм.Тийнхүү Далийн хувьд Гала урам зориг сэргээсэн баяр, баясгалан нь болжээ. Тэд 53 жил амьдарсан юм. Сальвадор Дали 1989 оны нэгдүгээр сарын 23-нд насан өөд болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ