Жүжигчин М.Баярмагнай 22000 ширхэг утас оруулж иржээ

Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай хамтлагтаа төдийгүй салбартаа л шилдэг нь. Бүтээсэн дүрээрээ төдийгүй харахад л өөрийн эрхгүй инээд хүргэм жүжигчин маань гар утасны бизнест хөл тавих гээд ойрдоо завгүй байгаа бололтой. Өчигдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Өнөөдөр ачаа буулаа ...

Ганцаараа 22.000 ш утас зөөнө гэдэг жаргалтай зовлон юмаа. Туслах хүн байна уу?” гэсэн пост бичсэн байсан юм. Мэдээж хайртай жүжигчиндээ туслахыг хүссэн фэнүүд нь маш их байсан бөгөөд бүгд л туслахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байлаа.

Хамгийн гол нь 22.000 ш утас гэдэг тийм ч бага тоо биш бөгөөд жүжигчин М.Баярмагнай гар утасны бизнест тэсрэлт хийхээр төлөвлөж байгаа юм болов уу гэх асуулт үзэгч фэнүүдийнх нь анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин