Нуранги дор 16 хоног байсан эмэгтэй амьд гарчээ

Бангладеш улсын нийслэл Дакка хотын зах дахь олон давхар “Rana Plaza” цогцолбор нурсны дараа нурангийг ухаж байгаа аврагч нарнэг амьд байсан эмэгтэйг олжээ. Нуранги дор 16 хоног байсан түүнийг тэр даруй эмнэлэгтаваачсан байна.

Оёдлынүйлдвэр болон худалдаанылангуунууд байсан “Rana Plaza” цогцолборын 8 давхар байшин дөрөвдүгээр сарын 24-нд нурсан юм. Ингэснээр 1035 хүн амь үрэгдээд байна. Гэвч сураггүй байгаа хүний нарийн тооодоогоор байхгүй байгаа ажээ.

Урьдчилсан дүгнэлтээр, бүх дүрэм журмыг зөрчин, цогцолборт суурилуулсан дөрвөн хүчтэй генераторын чичиргээ байшин нурах шалтгаан болсон байна. Нурах үед байшинд байсан гурван гаруй хүнээс 2,5 мянгыг нь аварч чаджээ. Энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан аюулгүй ажиллагааны хэм хэмжээг хэрхэн мөрдөж байгаа талаар 4,5 мянга орчим үйлдвэрийг шалгах зорилгоор тусгай комисс байгуулсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ