Украины мөргөлдөөнд амь үрэгдэгсдийн тоо 3,1 мянгаас давжээ

“Есдүгээр сарын 11-ний байдлаар Украины зүүн нутагт 3171-ээс цөөнгүй хүн, түүний дотор наад зах нь 27 хүүхэд амь үрэгдэж, 8061 хүн, түүний дотор дор хаяад 56 хүүхэд шархадсаныг” НҮБ-ын илтгэлд тэмдэглэсэн байна.
Тус байгууллагын мэдээлснээр, мөргөлдөөн эхлэснээс хойш дотооддоо шилжин суурьшсан хүний тоо 263 мянга болж, 366,9 хүн тус орны гадна гарч, түүний дотор 325,9 мянган хүн Орост очжээ.
Гал зогсоох горимыг бүхэлдээ мөрдөж байгаа ч, “зарим зөрчил гарч байгааг өдөр бүр мэдээлж байна” гэж НҮБ бас мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ