Ээжүүдийн баяр

Хамгийн гэгээлэг, эрхэм сайхан баярын нэг болох Эхчүүдийн өдрийг жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь ням гарагт европын олон орон, АНУ, Канад, Хятад, Японд тэмдэглэдэг юм. Энэ баярыг тэмдэглэх болсоор нэг зуу гаруй жил болж байна.
Эхчүүдийн баярын түүх гэвэл, 1907 онд америкийн Баруун Виржини муж улсын залуу бүсгүй Анна Жервис зуурдаар нас барсан ээжийнхээ дурсгалд зориулан эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх санаачилга гаргажээ. Анна эхчүүдэд хүндэтгэл үзүүлэхэд жилийн нэг өдрийг зориулах санал дэвшүүлсэн захидлыг төрийн болон, хууль тогтоох байгууллага, гарамгай хүмүүст илгээсэн байна.
Түүний хүчин чармайлт амжилттай болж, 1910 онд Виржини муж улс Эхчүүдийн өдрийг албан ёсны баяр болгон хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрчээ. Энэ бол угтаа мөнхийн баяр бөгөөд бидний хувьд ээж бол хамгийн гол хүн байдаг билээ.
Ээжийн өдөр бол хамгийн сэтгэл уяраасан баярын нэг бөгөөд тиймээсбид бүхэн хүүхэд ахуй цагаасаа амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэлцорын ганц, дахин давтагдашгүй дүр болох бүхнийг ойлгож, өршөөж, ямагт сайн сайхныг ерөөж, хоёргүй сэтгэлээр хайрлаж байдаг ээжийнхээ дүрийг зүрх сэтгэлдээ тээж явдаг юм.
Аз жаргалтай үрхүүхдүүдэв найртай гэр бүлд, аз жаргалтай эх хүний ивээлд өсч торнидог билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ