Сирид пуужин нийлүүлэхгүй байхыг ОХУ-аас хүсэв

Израиль улсын талаас Сирид пуужин зарахгүй байхыг ОХУ-аас хүсчээ. Энэ нь Сирийн Засгийн газрын цэргүүдийн дайтах чадварыг мэдэгдэхүйц сайжруулж магадгүй хэмээн тэд эмээж байгаа ажээ.

ОХУ Сирийн Засгийн газрын цэргүүдэд агаараас эсэргүүцэн хамгаалах систем нийлүүлвэл тус улсын нутаг дэвсгэр дээрх бусад улс орон руу цөмрөх явдалд түлхэц болох магадлал нь тун өндөр байгаа. Лхагва гарагт Америкийн хэвлэлүүдээр Сири улс “Гадаад эдийн засгийн банк”-аар дамжуулан дөрвөн ширхэг “С-300” төхөөрөмж авахаар ОХУ-д 900 сая ам.доллар төлсөн хэмээн мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр төхөөрөмжүүд гурван сарын дотор Сирид хүргэх аж.

Одоогоос хоёр долоо хоногийн өмнөхөн Израилийн агаарын цэргийн хүчин Дамаскаас холгүйхэн цохилт өгсөн. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад үүнийг Изриаль улс босогчдыг дэмжин, өөрийнх нь дэглэмийг унагахыг санаархаж байна хэмээн үзэж байгаа.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ