Шотландын тусгаар тогтнолынхон цөөнх болжээ

Их Британиас тусгаарлах талаархи нийт ард түмний санал хураалт есдүгээр сарын 18-нд буюу өчигдөр Шотландад болсон юм. “Шотланд тусгаар улс байх ёстой гэдгийг та зөвшөөрч байна уу?” гэсэн ганцхан асуулт саналын хуудсанд байжээ. Санал хураалт орон нутгийн цагаар 07.00 цагт эхлэж, 21.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд дүн орон нутгийн цагаар удахгүй тодорхой болох юм.
Тэгвэл социологийн судалгааны YouGov алба сонгогчдын 46 хувь нь Шотландын тусгаар тогтнолын төлөө санал өгч, харин 54 хувь ньИх Британийн бүрэлдэхүүнд үлдэхийг урьдын адил хүсч байна гэсэн судалгаанд суурилсан мэдээлэл цацжээ. Бүх ард түмний санал хураалтын өдөр явуулсан санал асуулгын дүнгийн талаарийм тоо баримтыг дурдсан тухай Ройтерс агентлаг уламжилсан байна.
Энэ санал асуулга ньсонгогчдын санал өгөөд гарч ирсний дараа тавьсан асуулт биш байсан гэдгийг тодруулан тайлбарлаж байна. Их Британиас тусгаарлах санаанд шотландчуудын хандах хандлага хэрхэн өөрчлөгдөж байсанд YouGov алба дүн шинжилгээ хийжээ. Сүүлд явуулсан судалгаанд өмнө нь санал асуулгад оролцож байсантэр сонгогчид хамрагдсан байна.
Улс орны нэгдлийг хэвээр хадгалах талынхан олонхи байгааг судалгаа харууллаа гэж YouGov албаны судалгааныудирдагч Лоуренс Жанта-Липинский мэдэгджээ. Бүртгэгдсэн сонгогчдын нийт тоо 4 сая 285 мянга байжээ.
Хэрвээ хүн амын олонхи Их Британийн бүрэлдэхүүнээс гарахын төлөө яалт ч үгүй санал өгвөл, Шотланд 2016 оны гуравдугаар сарын 24-нөөс тусгаар тогтноно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ