Нарны эрчим хүчээр ажилладаг онгоц бүтээжээ


АНУ-ын инженерүүд нарны энергиэр ажилладаг нисэх онгоц бүтээсэн байна. Энэхүү онгоцны далавчинд 12 мянган ширхэг, нийт дөрвөн тонн жинтэй нарны толь суулгажээ. Энэ нь арван морины хүчтэй хэмээн зохион бүтээгчид хэлж байна.
Эдгээр толь нь нарны энергийг өөртөө хуримтлуулж, шөнийн цагт ч онгоцны хөдөлгүүрийг ажиллуулах хүчин чадалтай юм байна. Уг нарны эрчим хүчээр ажилладаг, байгальд ээлтэй онгоц энэ сардаа багтан АНУ-ын Сан Францискогоос Нью-Йорк хот руу нислэг хийх гэнэ.
Хэрэв туршилтын нислэг амжилттай болвол цаашдаа энэ онгоцыг олноор үйлдвэрлэх юм байна. Ингэснээрээ илүү хэмнэлттэйгээр агаарын тээврийг ашиглах болом нээгдэж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ