Өөртөө жимсээр маск хийгээрэй

Жимс, жимсгэний ашиг тусыг нэрлээд барахгүй. Сайхан амт, тансаг үнэрээс гадна гоо сайханд чухал нөлөөтэй.Та гэрэлтсэн, булбарай арьстай болохыг хүсвэл жимсгэний найрлагатай зуурмаг бэлтгэж маск тавиарай. Ямар ч химийн орцгүй доорх маскнуудын үр дүн, эрүүл мэнд, арьсанд тэжээл өгөх үйлчилгээг мэргэжилтнүүд хэдийнэ баталсан юм. Жимсний маскнууд арьсанд тэжээл өгөхөөс гадна тайвшруулж, стресс тайлах үйлчилгээ ч үзүүлдэг аж.

Нимбэг жимсээр буюу С витамин агуулсан жимсүүд арьсанд амин чухал нөлөө үзүүлнэ.Өглөө бүр нэг аяга халуун усанд халбага зөгийн бал, хэрчим нимбэг хийн ууснаар өтгөн хатахаас бүрмөсөн ангижрах бөгөөд арьс ч гэрэлтэж эхэлнэ. Түүнчлэн батганы сорвийг арилгах, тохойн зузаан арьсыг зөөлрүүлэхийн тулд зүсэм нимбэгээр сайтар арчихад л хангалттай.

Гадил жимс төмөр, магни, калигаар баялаг. Үүнээс гадна сарын тэмдгийн үеийн өвдөлт намдаахад тустай.
Харин арьсны хувьд A, B, E витаминаар баялаг учраас үрчлээс багасгах, хөгшрөлтийг сааруулахад чухал нөлөөтэй байна. Гадил жимсээ сайтар нухаж, тэр дор нь нүүрэндээ 15 минутын турш маск маягаар тавина.

Алим, жүрж нь коллагенээр баялаг учраас арьсны хөгшрөлтийн явцыг сааруулдаг. Жүржийн шүүсийг шахсаны дараа нүүрний арьсаа иллэг хийх маягаар арчих нь тэжээл өгч, байгалийн гаралтай скраб болдог.

Киви найрлагадаа пектин, ислэг ихээр агуулдаг учраас нөсөөт толбо, үрчлээнээс сэргийлнэ. Тал кивиг хутгаар жижиглэн, сайтар нухаж, эсвэл машиндаад нэг халбага зөгийн балтай хольж зуураарай. Үүнийгээ хүзүү, нүүрэндээ түрхэж, 20 минут байлгана. Ингээд маскаа бүлээн ус эсвэл алчуураар арилгана. Уг маск батга, сорви, нарны хурц туяа, салхинаас болж гэмтсэн арьсыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ