Путиныг G20-д урих эсэхээ мэдэхгүй сандарч байна

Ирэх арваннэгдүгээр сард Австралид болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг оролцуулах эсэх асуудлаар “Их Хорийн” орнуудын санал бодол хуваагджээ. Телевиз-радиогийн АBC корпорацийн мэдээлснээр, Австралийн ГХЯ-ны тэргүүн хатагтай Жули Бишоп ингэж мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Украины талаарх Оросын бодлогыг олон улсын хэмжээнд буруушааж байгаа хэдий ч, тэр “Хорийн” орнуудын санаа бодлыг судлаад, G20 нь “дэлхийн асуудлыг шийдвэрлэх эдийн засгийн гол уулзалт хэвээр байгаа” учир Путин дээд хэмжээний уулзалтад оролцох ёстой хэмээн олон хүн үзэж байгааг тодруулжээ.

Үүнтэй холбогдуулан сайд дурдахдаа, дээд хэмжээний уулзалтад оролцох Путины урилгыг хүчингүй болгож болохгүй гэж онцлон тэмдэглэсэн байна. “G20"-ийн тухайд гэвэл, Австрали хүлээн авч буй тал бөгөөд гэхдээ явуулсан урилгыг хүчингүй болгох эрх бидэнд байхгүй. Ингэхийн тулд нэг бодолтой байх хэрэгтэй, гэтэл одоо ийм бодол алга” гэж Бишоп онцлон тэмдэглэжээ.

“Хорийн бүлгийн” орнууд Путиныг дээд хэмжээний уулзалтад ирэхийг хүлээж байна гэж Австралийн ерөнхий санхүүч Жо Хоки наймдугаар сард мэдэгдсэн юм. Яриа хэлцээ үргэлжлэх ёстой, харин G20 бол улс төрийн биш, харин эдийн засгийн уулзалт юм гэж “Их хорийн” орнууд үзэж байна гэж тэр хэлжээ.

Украины хямралаас болоод “их наймын” уулзалт хэрэг дээрээ үйл ажиллагаагаа зогсоосон юм. Зургадугаар сарын эхээр Брюссельд G7-гийн дээд хэмжээний уулзалт болж, 17 жилийн хугацаанд Орос улс анх удаа оролцоогүй билээ.

Уг нь дээд хэмжээний уулзалт Сочи хотод болох ёстой байсан юм. Крымд нийт ард түмний санал хураалт болсны дараа “долоогийн” орнуудын удирдагчид арга хэмжээнд оролцохоос татгалзаж, Женевт хэлэлцээ хийсний дараа Оросын оролцоогүйгээр уулзалт хийхээр шийдвэрлэсэн билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ