Украины байдал, Сирийг бөмбөгдөж байгаа асуудлыг хэлэлцжээ

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн нар Украины хямралт байдал, түүнчлэн “Лалын улс” (ЛУ) бүлэглэлтэй тэмцэх олон улсын хүч чармайлтыг хэлэлцжээ. Төрийн тэргүүний сайтад ингэж бичсэн байна.

Тэд утсаар ярихдаа Украинд гал зогсоох тухай Минскийн тохиролцоог нааштай үнэлээд, “энхийн үйл явцыгбататгахад зүйл бүрээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа” илэрхийлжээ.

Лалынхантай тэмцэж байгаа тухайд гэвэл, “Сири улсын нутагт байгаа ЛУ бүлэглэлийн террористуудын баазуудад америкчууд Сирийн засгийн газрын зөвшөөрөлгүйгээр агаараас цохилт өгөх ёсгүй” гэж Путин тэмдэглэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ