Лампардын гоолыг хараад “Челси”-гийн хөгжөөн дэмжигч нас баржээ

"Челси” - “Манчестер Сити” багийн тоглолтын тэнцээний гоолыг “язгууртнууд”-ын хуучин цэрэг Ф.Лампард оруулж, хуучин багаа хашраасан билээ. Тэгвэл түүнийг гоолдохыг хараад Угандагийн 24 настай Фахад Мусана хэмээх залуу нас баржээ. Британийн хэвлэлүүдэд энэ талаар мэдээлсэн байна.

Ф.Мусана нь орон нутгийнхаа “Симба” хэмээх багт тоглодог бөгөөд “Челси”-гийн үнэнч хөгжөөн дэмжигч байжээ. Фрэнк Лампардыг тэнцээний гоол оруулсны дараа Ф.Мусана ухаан алдан унаж, улмаар түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн ч замдаа нас барсан аж. Тэрбээр зүрхний дутагдалд орсныг эмч нар тогтоожээ.

Х.Сайхан

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ