Дөрвөн мянган хүн амь үрэгдсэнийг мэдээлэв

Тусгаар тогтнолоо дангаар тунхагласан БН Донецк Ард Улсын төлөөлөгчдийн мэдээлснээр, Украины мөргөлдөөний хугацаанд энгийн оршин суугчид болон журамт цэргүүдээс амь үрэгдсэн хүний тоо дөрвөн мянга болжээ.

БН Донецк Ард Улсын ерөнхий сайдын орлогч Андрей Пургин сэтгүүлчдэд ингэж хэлснийг хэвлэлд мэдээлсэн байна. Ингэхдээ энэ нь эцсийн тоо биш гэдгийг тэр тэмдэглэжээ. “Тулааны үеэр олон хүнийг хэн гэдгийг нь тогтоолгүйгээр оршуулж байсан” гэж Пургин хэлжээ.

Наймдугаар сарын байдлаар Украины хүчнийхнээс 568 хүн алагдаж, бас 2120 хүн шархадсан байна. НҮБ-ын мэдээгээр, Украинд хүчний ажиллагаа явуулж ирсэн хугацаанд нийтдээ 3 мянга 200 хүн амь үрэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ