Дараагийн цаазлагдах барьцааны хүн Францын иргэн

Алжирт лалын дайчдын барьцаалсан францын иргэний тухай дүрс бичлэг жинхэнэ гэдгийг Францын Гадаад хэргийн яам нотлов гэж Ройтерс агентлаг уламжилжээ. Өмнө нь нтернэтэд гарсан дүрс бичлэгт тэр барьцаалагдсан хүн өөрийг нь “Jund al-Khalifa” бүлэглэлийн террористууд хулгайлсныг мэдэгдсэн байна.

Тэр хүн өөрийг нь суллуулахын тулд боломжтой бүхнийг хийхийг Францын ерөнхийлөгч Франсуа Олландаас хүсээд, Ирак дахь байлдааны ажиллагаанд Франц оролцохгүй байх тухай террористуудын шаардлагыг уламжилжээ.

Хулгайлагдсан франц хүнийг Эрв Пьер Гурдель гэдэг, 51 настай. Тэр есдүгээр сарын 20-нд Алжирт ирж, дараа өдөр нь хулгайлагдсанаа тайлбарласан байна. Иракт “Лалын улс” бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагааг зогсооход Олландад 24 цаг байна гэж тэр францыг хэлсний дараа лалынхан дүрс бичлэг дээр эс тэгвэл энэ иргэнийг цаазлана гэж мэдэгджээ.

Хүн барьцаалах нь ЛУ бүлэглэлтэй тэмцэх Францын байр суурьт нөлөөлөхгүй гэдгийг гадаад бодлогын байгууллагаас нэгэнт тэмдэглэсэн юм.

“Le Figaro” сонинд бичсэнээр, энэ франц хүн Алжирт жуулчны визээр ирж, нийслэлээс 120 км-т нэг жижиг байшин хөлслөн суужээ. Лалын зэвсэгт бүлэглэлүүд энэ уулын ойролцоо нутагт одоо болтол байсаар байгааг сонинд тодруулан тайлбарласан байна. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд Франц улс оролцож байгаа нь есдүгээр сарын эхээр тодорхой болжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ