Таван настнуудын хамгийн өндөр хүү Энэтхэгт амьдарч байна

Энэтхэгийн таван настай Каран Сингх хүү дэлхийн хамгийн өндөр хүүхдэд зүй ёсоор тооцогддог. Тэр өндрөөрөө Гиннесийн номонд албан ёсоор оржээ.
Каран ер бусын том төрсөн бөгөөд төрөхдөө 63 сантиметр өндөр байжээ. Хоёр ойтойдоо Каран 142 сантиметр өндөр, 42 килограмм жинтэй байсан нь бараг арван настай хүүхэд шиг гэсэн үг юм. Одоо таван настай тэр 170 сантиметр өндөр бөгөөд энэ нь дунд зэргийн эрэгтэй хүний өндөр, гэтэл Каран цаашид өснө!
Эмч нар Каранаас биеийн өөр ямар нэг гажиг илрүүлээгүй бөгөөд хүү цоо эрүүл гэж хэлжээ. Каран сургуульд сурдаг, найз нөхөдтэйгээ харьцахад ямар ч асуудалгүй байдаг байна. Сагсан бөмбөг тоглох үед түүний багийн хувьд их давуу талтай байдаг гэдгийг хүүхдүүд хүлээн зөвшөөрдөг аж. Каран ирээдүйд мэргэжлийн сагсан бөмбөгчин болно гэдэг.
Хүүгийн ээж түүнийг жаахан байхад арай том хүүхдийн хувцас худалдаж авч өгдөг байсан бол, одоо том хүний дэлгүүрээс бүх хувцасыг нь авдаг байна.
Хүү ийм өндөр байгаа нь түүний эх, 2 метр 20 сантиметр өндөр Светлана Сингхтэй холбоотой гэнэ. Тэр Ази тивийн хамгийн өндөр эмэгтэй. Түүний дэргэд нөхөр нь одой хүн шиг харагддаг байна. Ирээдүйд өндөр нуруу хүүд нь их бэрхшээл учруулна гэж ээж нь бага зэрэг санаа зовдог ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ