Европын холбоо Оростой хийж буй худалдааны дайнд бууж өгнө

Европын холбооны хориг арга хэмжээг цуцлаж магадгүй тухай мэдээг Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбарлажээ. Тэр «Русская Служба Новостей» радиостанцад өгсөн ярилцлагадаа одоо Кремльд энэ асуудлыг хэлэлцээгүй байгаа гэж хэлсэн байна.
“Одоогоор өгөх хариулт алга. Харин энэ асуултыг Европын холбоонд тавих хэрэгтэй” гэж Песков тодруулан тайлбарлажээ. Европын холбоо Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл “Коммерсантъ” сонинд гарсан юм.
Энэ асуудлыг есдүгээр сарын 30-нд Брюссельд Европын холбооны орнуудын байнгын төлөөлөгчдийн уулзалтаар хэлэлцэнэ гэдгийг дипломатын бүлгийнхний дунд байгаа тус сонины учрыг мэдэх хүн хэлсэн байна.
Европын холбоо Оросын иргэд болон компаниудын эсрэг хэд хэдэн удаа хориг арга хэмжээ авсан билээ. Гуравдугаар сарын 17-ноос Европын холбоо ОХУ-ын эсрэг есөн багц хориг арга хэмжээ авсан бөгөөд тодруулвал уг арга хэмжээнд 119 хүн, 23 хуулийн этгээд хамрагдаж, үүнээс гадна Оросын эрчим хүч, санхүүгийн болон батлан хамгаалахын секторын эсрэг хязгаарлах арга хэмжээ авсан юм.
Хариуд нь Орос улс Европын холбооны орнуудын хөдөө аж ахуйн үлэмж хэмжээний бүтээгдэхүүний импортод хориг тавьсан юм.
Өрнөдийн эсрэг хариу хориг арга хэмжээ авах асуудал нь засгийн газрын хэлэлцэх тэргүүлэх сэдэв биш гэж ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ