Хүмүүсийг олноор нь булсан газар олджээ

Донецк хотын ойролцоох Коммунар тосгоноос холгүй энгийн оршин суугчдын цогцсыг олноор нь булсан газрыг олсон тухай БН Донецк Ард Улсын дайчид мэдээлжээ. Журамт цэргийнхэн Доод Крынка суурингийн хавиас бас нэг ийм газрыг олсон байна.
Оросын нэг сайтад бичсэнээр, Донецк хотоос 60 км-т байдаг №22 уурхайгаас эндхийн оршин суугчид хүмүүсийг цогцсыг олжээ. Дөрвөн хүнийг цогцос хэнийх болохыг нь тодруулж, улмаар дахин оршуулахаар гаргаж авсан байна.
Хөрш Доод Крынка суурингийн хавиас бас 5 хүний цогцос олджээ. Энэ хүмүүсийн амь насыг бүрэлгэсэн хариуцлагыг Украины үндэсний гвардийн дайчид хүлээх ёстой гэж журамт цэргийнхэн үзэж байна. Энгийн оршин суугчид амь үрэгдсэнд Украины арми буруутай гэдгийг хүмүүсийг булсан газраас холгүй олдсон цэргийн хуурай хүнс нотлож байна гэж журамт цэргийнхэн итгэлтэй байгаа ажээ.
Донецк хотын ойролцоогоос хүмүүсийг олноор нь булсан газар олдсон нь Украины хүчнийхэн болон национал-радикал үзэлтнүүд хүмүүнлэгийн эсрэг бас нэг гэмт хэрэг үйлдсэнийг гэрчилж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны хүний эрх, ардчилал, эрхийг дээдлэх асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Константин Долгов мэдэгдсэн байна.
“Энгийн хүмүүсийг ингэж зэрлэгээр хөнөөсөн нь Украин дахь хүмүүнлэгийн гэмт хэргүүдийн олон улсын хяналттайгаар мөрдөн шалгах асуудлыг улам хурцаар тавьж байна. Олон улсын хамтын нийгэмлэг ийм гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүмүүсийг заавал шийтгэхийг шаардах хэрэгтэй!” гэж тэр Twitter дэх өөрийн микроблогт бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ