Гудамжинд жин үздэг сандалтай болжээ

Москвагийн эрх баригчид цэцэрлэгт хүрээлэнгийнхээ сандлуудыг шинэчилж, дээр нь суусан хүмүүсийн жинг хажуугийн электрон самбар дээр заадаг шинэ технологийг нэвтрүүлсэн байна. Энэ нь спорт клубуудийн эрэлтэд эерэгээр нөлөөлж байгаа бололтой. Москвагийн иргэдэд ч их таалагдаж байгаа гэнэ шүү. Тиймээс нэмж 20 гаруй ийм сандал байрлуулах гэнэ. Уг сандал нь 1300 долларын үнэтэй ажээ.

Манай нийслэлийн гудамжинд хүний жинг үздэг хүмүүс хаа нэг тааралддаг. 200 төгрөгөөр үйлчлүүлэгчийнхээ жинг үзэж амьдралаа залгуулж яваа манайх шиг оронд Москвад хэрэгжсэн дэвшилтэт технологи манай олон хүнийг хоолноос нь салгах буй заа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ