Засгийн газар 11 яамтай байхаар тогтжээ

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн танхимдаа сэлгээ хийнэ гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнийхэн болоод олон нийтийндунд элдэв янзын таамаглал хөврүүлж байна. Засгийн газарт сэлгээгээр орох гэсэн "тамирчид" хэдийнээ бие халаалтаа эхлүүлж, улс төр наанаа нам тайван байгаа мэт харагдавч, цаанаа нам, эвслүүддор бүртээ хөдөлж эхэлсэн гэх.

Шинэчлэлийн Засгийн газарт шинэчлэл хийх процесс ерөнхийдөө Ерөнхийлөгчийн санаалчилсан “Том төрөөс ухаалаг төр”-ийн хүрээндявагдах нь тодорхой болж байна.
Тодруулбал, Засгийн газар 11 яамтай байхаар тогтож чиг үүрэг нь давхацсан яамдыг нэгтгэхээр тохиролцжээ.
Хэдийгээр Ерөнхий сайд гартаа атгасан хөзрөө дэлгэх гэж яарахгүй байгаа ч ямар ч байсанЭдийн засаг-Сангийн яам, Зам тээвэр-Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүч-Уул уурхайн яам, Хүн амын хөгжил,нийгмийн хамгаалал-Хөдөлмөрийн яам,Боловсрол, шинжлэх ухаан- Соёл, спорт аялал жуучлалын яам зэрэг арван яамыг нэгтгэж тав болон цөөлөхөөр тогтсон байна.
Эдгээр яамдын сайдуудаас хэн нь Н.Алтанхуягийн танхимд үлдэх нь тодорхойгүй нууц хэвээр байгаа ч Ерөнхий сайдын хувьд фракц, эвсэл гэхээсээ нэг баг болж ажиллаж чадах хүмүүстэй хамтарна гэдгээ намынхандаа мэдэгдсэн гэх.
“Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэгчээртүүний танхимд “баг алсан” эсрэг бодолтой хүмүүс мэр сэр байсан. Энэ удаад Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, зорилгыгхангаж ажиллах хүмүүстэй хамтарч ажиллах нь зөв гэсэн Ерөнхий сайдыг байр суурийг олонх дэмжиж байгаа сурагтай.
Шинэчлэлийн Засгийн газар16 яам, 19 сайдтай үйл ажиллагаа явуулж байгаа бол бүтцийн өөрчлөлтөөр яамдын тоог 11 болгоход хангалттай гэж Ардчилсан намыхан үзэж байгаа гэнэ.
- Гадаад хэргийн яам
- Сангийн яам/ЭЗХЯ/
- Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам
- Хууль зүйн яам
- Боловсрол,шинжлэх ухаан, соёл спортын яам
- Байгаль орчин, аялал жуучлалын яам
- Уул уурхай, эрчим хүчний яам
- Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
- Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам
- Эрүүл мэндийн яам
- Батлан хамгаалахын яам
Одоогоор Сангийн сайдаар Ч.Улаан, Уул уурхайн сайдаар Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Батбаяр, Зам тээврийн сайдаар А.Гансүх,Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар С.Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Гантөмөр,Эрчим хүчний сайдаар М.Сономпил, Хөдөлмөрийн сайдаар Я.Санжмятав,Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Баярсайхан, Соёл, спорт аялал жуучлалын сайдаар Ц.Оюунгэрэл нар ажиллаж байгаа бөгөөдяамдын цомхотголоор тэднээс хэн нь төрхөмдөө буцах нь тодорхой бус байна. Улс төрийн хүрээнд өрнөж байгаа мэдээллээр хамгийн түрүүнд Н.Батбаяр, Д.Ганхуяг, А.Гансүх, Ч.Улаан, Ц.Баярсайхан нар Шинэчлэлийн Засгийн газраас явж магадгүй байгаа юм. Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар ч шинэ Засгийн газрын танхимд үлдэх эсэх нь эргэлзээтэй байгаа гэх.
“Шударга ёс” эвслийнхэн Засгийн газрын цомхотголыг дэмжиж, Ерөнхий сайд танхимдаа хэнийг авч үлдэх нь бүрэн эрхийн асуудал хэмээн тайлбарлаж байгаа. Гадуур яригдаж байгаа мэдээллээр МАХН-ынхан Сангийн сайдаар О.Чулуунбатыг зүтгүүлж байгаа гэнэ.Н.Батбаяр сайдын хувьд бүтцийн цомхотголоор явж байгаа нь харин ч нэр хүндэд нь ашигтай гэж зөвлөх хүмүүс ч бий. А.Гансүхийн хувьд багийнхаа эсрэг ажилласаар ирсэн, Монгол Улсыг төмөр замтай болгоход хамгийн их “садаа” болж байгаа нөхөр гэж дүгнэх хүмүүс олонх дунд цөөнгүй байна.
"Том төрөөс ухаалаг төр"-д шилжих санаачилга Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр нэг алхмаар урагшлахаар болж байна.
Ж.НЯМСҮРЭН
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ