10 еврогийн шинэ дэвсгэрт гүйлгээнд гарав

Европын төв банк (ЕТБ) 10 еврогийн шинэ дэвсгэртийг есдүгээр сарын 23-наас гүйлгээнд гаргажээ. Our money сайтад гарсан хэвлэлийн мэдээнд ингэж мэдээлсэн байна. Банк болон мөнгөний машинууд дэвсгэртийг өгч эхлэсэн бөгөөд еврогийн бүсийн бүх орны нутаг дахь худалдааны цэгийн хариултад уг дэвсгэртийг бас авч болно.

Нэгдүгээр сарын 13-нд Франкфурт хотод ЕТБ-ны танилцуулсан шинэ дэвсгэртийг 2002 онд гаргасан дэвсгэртийн адил тийм өнгөтэй хийжээ. Дэвсгэртэд Европ тивийг дүрсэлсэн байна. Дүрсийг усан тэмдэг болон голограммын хэлбэрээр гаргажээ.

Дэвсгэртийг налуулж харахад тооны өнгө өөрчлөгддөг байна. Хуучин дэвсгэртүүд төлбөрийн хууль ёсны хэрэгсэл хэвээр байх бөгөөд эдгээрийг гүйлгээнээс аажимаар татах ажээ. Ирэх хэдэн долоо хоногт 10 еврогийн 4,3 орчим тэрбум шинэчлэгдсэн дэвсгэрт гүйлгээнд гарахыг хэвлэлд мэдээлж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ