39 наснаас хүн хөгширч эхэлдгийг тогтоожээ

Хүмүүс 39 наснаас эрчимтэй хөгширч эхлэдгийг америкийн эрдэмтэд илрүүлжээ. Чухамхүү энэ насанд тархинд миелин гэдэг бодис ялгарах хэмжээ багасдагийг хэвлэлд мэдээлсэн байна.

Мэдрэлийн эсүүдийг бүрхэж, түүнийг гаднын хортой нөлөөнөөс хамгаалдаг миелин бодисын хэмжээ багасах нь оюуны чадамжийг муутгаж, тулгуур-хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг ажээ. Үүнээс гадна, миелиний бүрхүүл гэмтэх нь мартамхай болоход хүргэж мэднэ. Эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд ийм үйл явц болдог байна.

Гэвч энэ дүгнэлтийг тэр бүр эрдэмтэн дэмжихгүй байгаа ажээ. “Энэ судалгааг хийсэн хүмүүс дуулиан шуугианы хойноос л хөөцөлдөж байгаа болов уу” гэж Оросын Н.Н.Петровын нэрэмжит хавдар судлалын хүрээлэнгийн ажилтан, Оросын анагаах ухааны академийн дэргэдэх геронтологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, анагаахын шинжлэх ухааны доктор, Оросын анагаах ухааны академийн сурвалжлаэгч гишүүн Владимир Анисимов үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ