Эбола вирус дарагдахгүй бололтой

Одоо цар дэгдэлт багассаны дараа ч үхлийн аюултай Эбола вирус он удаан жил Африкийн баруун нутгийн хүн амын дунд үлдэж, улмаар бүр илүү аюултайгаар өөрчлөгдөж мэдэх юм. Цар дэгдэлтийн явцын тухай дэлгэрэнгүй тайлан танилцуулсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 60 мэргэжилтэн ийм дүгнэлт хийжээ.
Хэрвээ эрс арга хэмжээ авахгүй бол, арваннэгдүгээр сарын эх гэхэд өвчлөгсдийн тоо 20 мянгаас давж мэднэ. Ирэх саруудад Эбола вирусээс үүдэлтэй өвчнөөр нас барагсдын тоо долоо хоногт хэдэн зуугаас хэдэн мянгад хүрч нэмэгдэнэ, гэхдээ бодит тоо нь НҮБ-ын мэдээлж байгаагаас хавьгүй олон юм. “Эбола өвчний шинж тэмдэг бүхий хүмүүс оношлуулах, эмчлүүлэхээс цаараглаж байгаа тухай олон мэдээг бид авч байна.
Батлагдсан олон оношийг үндэсний статистикийн баримтад бүртгэхгүй байгаа юм. Үүнээс гадна, энэ вирусээр нас барсан олон хүнийг ямар ч оношгүйгээр оршуулж байна” гэж хэвлэлд бичжээ.
Вирус их биш хурдтай өөрчлөгдөж байгаа үед улам олон хүн түүний дархлаатай болж, аюул багасч байна.
Тодруулвал өвчлөгсдийн тоо цөөрч, яваандаа өвчин үүсгэгч нь өөрийн байгалийн орчинд л хадгалагдан үлдэнэ (Эбола вирусийн хувьд энэ нь мөч далавчтануудын омгийн сарьсан бавгаахайнууд юм). Гэвч одоо вирус хүн амын зарим хэсэгт үлдэж, цаашид өөрчлөгдөх аюултай юм.
Илтгэлд цар дэгдэлтийн тодорхой тоо баримтыг танилцуулсан байна. Олонхи өвчлөгчийн нас нь 15-44 байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэйчүүд барагцаалвал тэнцүүхэн өвчилжээ. Нас баралтын хэмжээ (халдварын баримтжуулсан тохиолдлоор л) 70,8 хувь байна (эмнэлэгт эмчлүүлэхээр ирэгсдийн дунд энэ хэмжээ бага зэрэг буурч – 64,3% байна).
Эбола вирус дотуур цус алдагдахад хүргэдэг бөгөөд өвчтөнүүдийн 1-5 хувьд нь л чичрэг өвчний хувьд онцлог цус хурах шинж тэмдэг бүртгэгджээ. Гэхдээ “тодорхой шалтгаангүй цус алдалт” өвчтөнүүдийн 18 хувьд нь илэрсэн байна.
Цар дэгдэлт нь Африкийн баруун эрүүл мэндийн үр нөлөө муутай тогтолцоог бүр ч муутгасан тухай илтгэл зохиогчид дурджээ.
Цар дэгдэлтийг тогтоон барих хүч чармайлт маш хангалтгүй, түүнчилэн хүн амын янз бүрийн бүлгийн харилцаа нь өвчнийг ноцтойгоор хурдан тарахааж байна. Үүнээс болоод вирус зарим нутаг, улсын хилийг түргэн зуур давдаг ажээ.
Цар дэгдэлтийг зогсоохын тулд вирус дамжих хурдыг хоёр дахин багасгах хэрэгтэй, ингэхийн тулд Африкийн баруун нутгийн хүн амын 50%-ийг вакцинжуулах шаардлагатай гэж илтгэл зохиогчид үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ