Францад шинэ төрлийн вирүс илэрчээ

Үхэлд хүргэх чадвартай, томуу үүсгэгч вирүстэй төстэй нэгэн шинэ төрлийн вирүс Францад илэрчээ. Энэхүү вирүсээр халдварлагдсан нэгэн эр Францын нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд энэ нь корона-вирүсийн нэгэн төрөл болох урьд өмнө нь харагдаж байгаагүй шинэ төрлийн вирүс гэж тус улсын эрүүл мэндийн сайд мэдэгджээ.


NCoV гэх нэршилтэй тус вирүс нь хүнд илэрсэн хамгийн анхны тохиолдол нь энэ биш юм. Өнгөрөгч гуравдугаар сард энэхүү вирүс Саудын араб улсад илэрсэн бөгөөд франц эр Арабын нэгдсэн Эмират улсад аялаж ирээд удаагүй байжээ. Мөн ДЭМБ-аас мэдээлж байгаагаар энэхүү вирүсээр нийт 31 хүн халдварлагдан өвчилснөөс 18 нь амиа алдаад байгаа гэнэ. Тус вирүсээр үүсгэгдсэн өвчний шинж тэмдэг нь амьсгалын замын халдварт өвчинтэй /ханиад, томуу гэх мэт/ төстэй гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ