Францын жуулчин цаазлагдсаныг ерөнхийлөгч Олланд нотложээ

Францын иргэн Алжирын лалынхны гарт амиа алдсаныг Францын ерөнхийлөгч Франсуа Олланд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр нотлосныг Интерфакс агентлаг мэдээлжээ.

“Терроризмын эсрэг тэмцэж, зэрлэг явдлаас хүний эрх чөлөөг хамгаалж байгаа” Франц улсын иргэн байсан учраас түүнийг цаазалсан юм гэж ерөнхийлөгч хэлсэн байна.

Есдүгээр сарын 21-нд Алжирын хойд нутгийн Кабилия мужид хулгайлагдсан францын 55 настай жуулчин Эрве Гурделийг Алжирын террористууд цаазлаж байгаа бичлэг өмнө нь интернэтэд гарсан юм.

Тэр франц эр Ирак дахь цэргийн ажиллагааг зогсоохыг ерөнхийлөгч Франсуа Олландаас хүсч байгаа бичлэг сүлжээнд бас гарсан билээ. “Лалын улс"-ын террористууд Францын жуулчныг барьцаалснаас болоод тэдний эсрэг эвслийн гишүүн байхаа болихгүй гэж Францын ГХЯ-ны тэргүүн Лоран Фабиус мэдэгдсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ