Амьд хүний биед өт үржжээ

Манайхан урд зүгийн орноор их зорчдог. Тэнд явж байхдаа элдэв төрлийн хоолноос амталж үзэхийг хүсдэг. Тэгвэл та бүхэнд нэгэн сэрэмжлүүлэг хүргэж байна. Түүхий загасаар бэлтгэдэг Сашими гэдэг хоол байдаг аж. БНХАУ-ын Гуандун мужийн нэгэн иргэн дээрх хоолноос авч иджээ. Хэсэг хугацааны дараа түүний бие маш ихээр загатнах болсон тул тэрээр арьс өнгөний эмчид хандсан гэнэ. Гэвч энэ төрлийн ямар нэг эмгэг илрээгүй байна.
Удалгүй мань эр ардын VIII эмнэлэгт үзүүлж, рентген зураг авахуулснаар биед нь их хэмжээний өт үржсэн байхыг мэдэв. Энэ нь сашими идсэнээс болсон гэж үзжээ. Түүнд яаралтай арга хэмжээ авахгүй бол өтнүүд нь тархинд очиж үхэлд хүргэх аюул тулгараад байгаа аж. Ямарваа хоолыг сайтар боловсруулан чанаж, болгож идэхгүй бол таны бие дээрх төрлийн амьтад болон элдэв нян үржих таатай нөхцөл нь болохыг анхааруулъя.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ