Америк дэлхий ертөнцийг хэрхэн үзэж байдаг нь Обамагийн үгнээс харагдлаа гэв

Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хэлсэн үгийг өөрийн орны онцгой эрх дархтайг удаа дараа тэмдэглэж байсан тэр хүний дэлхий ертөнцийг хэрхэн үзэж байдгийн илрэл боллоо гэж тодорхойлжээ. Интерфакс агентлаг ингэж мэдээлсэн байна.

“Америкийн дэлхий ертөнцийг үзэх энэ үзэл нь өөрийгөө дэлхийн цагдаа зохицуулагч мэтээр онцгой эрх дархтайг удаа дараа онцлон тэмдэглэж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ямарваа нэг шийдвэр юмуу олон улсын эрх зүйн бусад актыг үл тоож явдаг дээрэнгүй хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл юм” гэж Лавров хэлсэн байна.

Обамагийн хэлсэн үгэнд Орос орон олон улсын энх тайван, аюулгүй байдалд учруулж буй аюулынхаа хэмжээгээр хоёрт орж таарлаа” гэж тэр тэмдэглэжээ.

“Эхний байранд Эбола вирусээс үүдэлтэй чичрэг өвчин, хоёрт ерөнхийлөгч Обамагийн хэлснээр, Европ дахь Оросын түрэмгийлэл, гуравт “Лалын улс”, “Аль-Каида” бүлэглэл болон одоо Ойрхи Дорнодод эзэгнэж, давын өмнө олон улсын эрхийг зөрчин АНУ хууль бусаар зэвсэгт түрэмгийлэл үйлдэж буй тэр орнуудын бусад террористууд орж байна” гэж сайд хэлжээ.

“Тийнхүү хэрвээ тодорхой баримтуудтай харьцуулж үзвэл, энхийг сахиулагч энэ хүний үг миний бодлоор, аятайхан болсонгүй” гэж Лавров дүгнэн хэлсэн байна.

Есдүгээр сарын 24-нд Обама НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы нээлт дээр үг хэлсэн юм. Тэр хэлсэн үгэндээ тухайлбал, Украины байдалд хандах хандлагаа өөрчлөхийг Орост уриалаад, ингэснээр эцсийн бүлэгт Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ цуцлажболох юм гэжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн жил бүрийн чуулганы гол үйл явдал болж байдаг улс төрийн ерөнхий санал шүүмжлэл НҮБ-ын төв байранд лхагва гаригт эхлэсэн юм. Аравдугаар сарын 1-хүртэл үргэлжлэх санал шүүмжлэл ийнхүү эхлэснийг Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы дарга Сэм Кахамба Кутеса зарлав.

Чуулганы ажилд 140 орчим орны төр, засгийн тэргүүн, түүнчилэн НҮБ-ын гишүүн орнуудын гадаад хэргийн 50 гаруй сайд оролцож байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ