16 давхраас унаад амьд үлджээ

Оросын нийслэл Москва хотод 16 давхар орон сууцны цонхоор унасан 6 настай жаал хүү азаар амьд үлджээ. ИТАР-ТАСС агентлагийн дамжуулснаар жаал хүү орон сууцны дор зогсч байсан машины цонхон дээр унасан байна. Хүү нэлээд бэртэл авч, бие муухан эмнэлэгт очсон гээд өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ