Украинд бөөнөөр нь хороосон хүмүүсийн цогцоснууд дотор эрхтэнгүй байжээ

{!!!right!!!}Украины Донецк хотын ойролцоох гурван нийтийн булшнаас дөчин энгийн оршин суугчийн цогцос олджээ. Тусгаар тогтнолоо бие даан зарласан БН Донецк Ард Улсын ерөнхий сайд Александр Захарченко “Русская служба новостей” радиостанцад өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна.

“Дахиад ийм газрыг олно. Ийм газар хэд хичнээн байгаа нь одоогоор тодорхойгүй байна” гэж Захарченко тодруулан тайлбарлажээ.

Түүний хэлснээр, ийм баримтыг тус улсын дотоод хэргийн яам, аюулаас хамгаалах яам, түүнчлэн тухайлбал Европ болон Оросын шинжээчид шалгаж байгаа ажээ.

Олдсон цогцоснуудад зарим дотор эрхтэн байхгүй байгаа гэж тэр хэлсэн байна. Шинжилгээний дүн хараахан гараагүй байгаа учир уг баримтын тухай ярихад эрт байна, учир нь тухайн хүнийг амьд байхад нь юмуу үхсэний дараа эрхтнийг авсан эсэх нь тодорхойгүй байна гэж Захарченко хэлжээ.

Донецк хотын ойролцоох 22 дугаар уурхайн хавиас журамт цэргүүд хэд хэдэн булш олсон тухай есдүгээр сарын 23-нд мэдээлсэн юм. Шүүх эмнэлгийн шинжээчид нэг газрыг шинжилснийхээ дараа энд хүмүүсийг толгой руу нь ойрын зайнаас буудаж хөнөөжээ гэсэн дүгнэлт хийсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ