Баян Араб залуугийн алтан машин Парисчуудын толгойг өвтгөжээ

Францын нийслэл Парисын оршин суугчид хэр баргийн баян тансаг зүйлд барьц алдаад байхааргүй юм үзэж дуулсан хүмүүс.

Тэгвэл Арабын нэгэн орны өв залгамжилсан хунтайжийг дагалдаж ирсэн хамаатан нь болох залуу эрхмийн унасан Ламборжини машин Парисын Монтень гудамжны "Plaza Athenee” зочид буудлын үүдэнд хэсэг байрласан байна. Энэ үед хэр баргийн юманд догдлохоо байсан Парисчууд араб залуугийн алтан машиныг хараад хэсэгтээ л барьц алдсан байна.

Ламборжини Авентадор хэмээх энэ машин нь 4 сая ам.долларын үнэтэй бөгөөд алтаар бүрээд ирэхээр чухамдаа хэдэн сая доллар хүрэхийг тооцох гэж тэд толгойгоо гашилгажээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ