Бага сургуульд хутгатай этгээд халдаж сурагчдыг хөнөөжээ

Хятадын нэгэн бага сургуульд хутгатай этгээд халдсан хэрэг гарсан байна. Гуанши Жуан мужийн бага сургуулийн дөрвөн сурагч хутгатай этгээдийн гарт өртөж амь насаа алджээ.
Алуурчин баригдаагүй бөгөөд цагдаа нар эрэн сурвалжилж байгаа аж.
Өмнө нь хутгатай этгээд сургууль руу халдлага хийж байсан тохиолдол Хятадад гарсаар байгаа. Ердөө сарын өмнө Хубей мужид хутгатай этгээд сургууль руу халдаж гурван хүүхдийн аминд хүрч байжээ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ