Эбола вирусийн өвчнөөр 3000 гаруй хүн нас бараад байна

ДЭМБ-ийн мэдээгээр, одоогоор Африкийн баруун нутгийн орнуудад Эбола вирусийн чичрэг өвчнөөр нас барагсдын тоо 3000-гаас давж, нийт 6000 гаруй хүн халдвар аваад байна.

Либери улсад халдвар авсан хамгийн олон тохиолдол бүртгэгдэж, энд уг өвчнөөр 1800 хүн нас бараад байгааг Интерфакс агентлаг мэдээлжээ. Түүнчлэн Сьерра-Леоне, Гвиней, Нигери, БН Ардчилсан Конго Улс, Сенегал улсад халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна.

2014 оны арваннэгдүгээр сард Эбола вирусийн өвчнөөр 21 мянга хүртэл хүн өвчилж мэдэхийг ДЭМБ түрүүнд нь анхааруулсан юм.

Тус байгууллагын зарласан шинэ дүгнэлтээр, аюулт вирусийн халдвар авсан хүмүүсийн нас барах магадлал 70,8% байна. Үүний дээр өвчин өмнө нь үзэж байснаас бүр түргэн хурдацтай тарж байгаа ажээ.

Үүний зэрэгцээ эрдэмтэд тун таагүй таамаглал дэвшүүлж байна. Ирэх 4 сард Либери, Сьерра-Леоне улсад 550 мянгаас 1,4 сая хүртэл хүн өвчний халдвар авч мэднэ. Ирэх оны нэгдүгээр сар гэхэд Африкийн баруун нутагт нэг сая тохиолдол яг бүртгэгдэнэ, тиймээс ойрын ирээдүйд вирус нийт тивээртарж болох юм. Тийнхүү аюул байнгын шинжтэй болж байгааг эрдэмтэд анхааруулж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ