Ким Чен Ун хүндээр өвчилжээ

БНАСАУ-ын лидер Ким Чен Ун гурван долоо хоногийн туршид олон нийтийн үйл ажиллагаанд оролцоогүй.
Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар удирдагч Ким Чен Ун тулай өвчтэй болсон байж магадгүй байна.
Учир нь тэрээр телевизээр гарах үедээ доголсон байдалтай гарч иржээ. Энэ өвчнөөс гадна хэт их хооллосон, архи хэтрүүлсэн хэрэглэснээс үүдэн өөхлөлт,чихрийн шижин зэрэг өвчинд нэрвэгджээ.
“31 настай Кем Чен Уныг гиперурикеми (цусан дахь шээсний хүчил ихэссэн), гиперлипидеми (цусан дах липид ба липопротеины өндөр төвшин), өөхлөлт, сахарыншижинтэй төдийгүй өндөр даралттай” гэж эх сурвалж хэлжээ.
Тулай өвчин нь Кимийн гэр бүлд удамшиж ирдэг бөгөөд уг өвчнөөр Ким Ир Сен, Ким Чен Ир, түүний том ах Ким Чен Нам нар өвчилж байсан байна.
Б.Номин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ