Шиньжан Уйгарт гарсан халдлагаас болж, олон хүний амь эрсэджээ

Хятадын Шиньжан Уйгар хотодМусульман шашинт Уйгарын цөөнх болон Хан үндэстнүүдийн дунд мөргөлдөөн, хүчирхийлэл байнга гарч байна.
Өнгөрсөн ням гарагт орон нутгийн цагаар 17 цагийн үед томоохон мөргөлдөөн үүсч, дэлбэрэлт гарчээ.
Цагдаагийн хоёр хэлтэс, зах дэлгүүр гэх мэт олон хөлийн газар уг дэлбэрэлт болсон ба мөргөлдөөний улмаас 50 гаруй хүн амиа алдаж, цөөнгүй хүн хүнд, хөнгөн шархаджээ. Энэ хэргийн талаар цагдаа нар ноцтой террорист халдлага хэмээж байна.
Үймээн дэгдээсэн хүмүүсийн олонх нь цагдаа нарын гарт амиа алдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ