Украинд сонгуулийн өмнөх санал асуулга явуулжээ

Энэ оны аравдугаар сард болох Украины парламентын сонгуульд зориулан Киевийн олон улсын нэгэн хүрээлэнгээс олон нийтийн урьдчилсан санал асуулга явуулжээ.
Тус санал асуулгын дүнд Арсений Яценюкийн"Ардын фронт" нам сонгуулийн босгод хүрэхгүй цөөхөн хувийн санал авсан байна. Санал асуулгыг Луганскаас бусад мужуудийн 110 хот сууринд явуулсан ба сонгогчдын 65 хувь нь сонгуульд оролцоно гэжээ.
Сонгууль ирэх сарын 26нд холимог системээр явагдана. Сонгуулийн босго таван хувиас багагүй байх ёстой аж.
"Хэрэв бүх намууд сонгуульд тус тусдаа оролцвол, “Петр Порошенкогийн блок” сонгогчдын 27 хувийн санал авахаар байна. “Олег Ляшкогийн радикаль нам” 6,2 хувь, "Батькивщина" 5,5 хувийн санал авна” гэжхүрээлэнгийн сайтад өгүүлжээ. “Эрх чөлөө” нам, УКН сонгуулийн босгыг давахгүй байна.
"Петр Порошенкогийн эвсэл" Виталий Кличкогийн УДАР намтай эвсэн сонгуульд оролцохоор болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ