Их Британи "Лалын улс"-ын эсрэг олон улсын эвсэлд нэгдэв

Их Британийн парламент “Лалын улс” бүлэглэлийн эсрэг олон улсын эвсэл дэх АНУ, Франц улстай нэгдэж, жихадуудын байрлалд агаараас цохилт өгөхөөр баасан гарагийн орой үнэмлэхүй олонхийн саналаар шийдвэрлэжээ. Ингэхдээ Иракт британийн хуурай замын цэрэг илгээх тухай яриагүй байна.
“Энэ үүрэг хэдэн сар биш, хэдэн жил үргэлжилнэ. Гэвч бид үүнд бэлтгэх хэрэгтэй хэмээн би бодож байна. АНУ, Их Британи болон бусад орон хуурай замын цэрэг илгээж чадахгүй. Иракт хуурай замын цэрэг байна. Гэхдээ энэ нь ирак, курдийн цэрэг байх бөгөөд бид тэдэнд дэмжлэг үзүүлнэ” гэж Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгджээ.
Их Британийн иргэдийн аюулгүй байдлыг хангах тухай ярьж байна, ингэхийн тулд улс орны дотоодод залуусын радикал үзэлтэй, хилийн чанадад лалынхантай тэмцэх хэрэгтэй гэж тэр хэлсэн байна.
Жихадуудын байрлалд агаараас цохилт өгөхийн төлөө 524 депутат санал өгч, 43 депутат л эсэргүүцжээ. Түрүүнд нь Бельги, Дани улс лалынхантай тэмцэх олон улсын эвсэлд нэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ