АНУ-ын ЭСЯ руу пуужин харважээ

“Аль-Каида” бүлэглэл Йемен улсад суугаа Америкийн ЭСЯ руу пуужин харвасанаа хүлээн зөвшөөрчээ.Ройтерс агентлаг бямба гаригт ингэж мэдээлсэн байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр,дэлбэрэлт болсноор дипломат төлөөлөгчийн газрын хоёр хамгаалагч шархаджээ.

Энэ нь есдүгээр сарын 26-нд тус орны умард нутагт америкийн нисэгчгүй нисэх онгоц агаараас цохилт өгсний хариу юм гэж террористууд мэдэгдэж байгаа ажээ.

Пуужин ЭСЯ-наас 200 метрийн зайд туссан байна. Танк эсэргүүцэх М72гранат харвагчаар бууджээ гэж хууль сахиулах байгууллагынхан үзэж байна. ЭСЯ руу харвасан тэр этгээд машинд суугаад зугтаж амжжээ.

Эль-Жауф мужид америкийн нисэгчгүй нисэх онгоц агаараас цохилт өгснөөр “Аль-Каида”гийн хоёр гишүүн алагдаж, бас хоёр хүн шархадсаныг эндхийн омгийнхны учрыг мэдэх хүмүүс мэдээлж байна.Үүнээс гадна, бас хэд хэдэн хүүхэд бэртэж гэмтсэн тухай зарим хүн ярьж байна.

Нисэгчгүй нисэх онгоц ашиглаж байгаа асуудал нь Вашингтоны засаг захиргааны хамгийн эмзэг асуудлын нэг юм. Энэ тактик нь цэргийнхний амь насыг аврахад туслаж байгаа ч, энгийн оршин суучдын амь насанд байнга хүрч байна гэж террористуудтай тэмцэхэд нисэгчгүй нисэх онгоц тогтмол хэрэглэж буй америкийн засаг захиргааг зэмлэж байгаа билээ.

“Аль-Каида” байгууллагын Сири улс дахь салбар болох “Жебхат ан-нусра” (“Ялалтын фронт”) гэдэг бүлэглэл Вашингтоны байгуулсан эвслийн орнууд агаараас цохилт өгч байгаагийн хариуд АНУ-аас өшөөгөө авах болно.Аль Каидагийн төлөөлөгч Абу Ферас ас-Сури ингэжанхааруулжээ.

“Бид удаан хугацаагаар байлдаж байгаа. Энэ дайн хэдэн сарын дараа, хэдэн жилийн дараа ч дуусахгүй. Энэ дайн хэдэн арван жилээр үргэлжилж мэднэ” гэж түүний хэлснийг телевизийн “Al Arabiya” суваг иш татан дурдсан байна. Тэр төлөөлөгч “Ялалтын фронтын” эсрэг тэмцлийг нийт лалын шашны эсрэг хийж буй тэмцэл хэмээнтодорхойлжээ.

Тийнхүү энэ дүрс бичлэгийг тараасан нь Сирийн нутаг дэвсгэрийг олон улсын эвслийнхэн бөмбөгдөж байгаагийн хариуд Аль Каидагийн террористуудын өгч буй анхны хариулт болж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ