Дэлхийн худалдааны төвөөс ялгарсан бодис хүмүүсийг хөнөөсөөр байна

АНУ-ын хоёр өндөрт халдсан террорист халдлагаас болж олон мянган хүнд уй гашуудал тохиолдсон. Тэгвэл энэ халдлагын хор хөнөөл нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа аж. Тухайн үед буюу 13 жилийн өмнө энэ хэрэг дээр ажиллаж байсан 2500 эмч, гал сөнөөгч, цагдаагийн болон бусад ажилчид бүгд архаг болоод ясны, хоол боловсруулах замын, бүдүүн гэдэсний хорт хавдартай болсон байна. Тэднээс 90-ээд хүн хорвоог орхисон ажээ. Дэлхийн худалдааны төв нуран унах үед маш их хорт бодис ялгарсан бөгөөд тэр нь олон сараар агаарт хадгалагдсаар байдаг гэнэ. Дээрх террорист халдлага, хорт хавдрын хооронд ямар харилцан хамаарал байгаа талаар эрдэмтэд судлаж байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ