Галт уул дэлбэрч 40 гаруй хүн гэмтжээ

Япон улсын Нагано, Гифу мужуудад орших Онтакэ галт уул өчигдөр дэлбэрчээ. Уг дэлбэрэлтийн улмаас одоогийн байдлаар 40 гаруй хүн гэмтэж бэртсэний долоо нь ухаангүй байгаа аж. Энэхүү ууланд тухайн үед залуу уулчдын “Man” холбооны 32 уулчин авиралт хийж байсан бөгөөд тэд төв станцаас холбоо тасарсан гэлээ.
Онтакэ уул нь Токиогоос 200 орчим км-ийн зайтай оршдог ба дэлбэрэлтийн улмаас Токиогийн Ханеда нисэх онгоцны буудлын албаныхан зарим нислэгийг цуцлаж, чиглэлийг нь өөрчлөх зэрэг арга хэмжээг аваад байна. Түүнчлэн дахин дэлбэрэх магадлалтай тул Гифу мужийн метро, галт тэрэгний үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоосон гэнэ.
Онцгой байдлын газраас гамшгийн бүс рүү 1200 аврагч, 15 нисдэг тэрэг, 100 гаруй үнэрч нохойг илгээжээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ