Зургаан настай охины цогцос олджээ

Японы Кобэ хотын Нагата дүүргээс хэд хэдэн хуванцар торонд хийсэн жаахан хүүхдийн цогцос олджээ. Улмаар Хёго мужийн цагдаагийн хэлтэс цогцост шинжилгээ хийсний дүнд 11 хоногийн өмнө ор сураггүй алга болсон Кобэ хотын бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагч ИкүтаМирэй гэх зургаан настай хүүхдийнх мөн болохыг нь тогтоосон байна.Цогцсыг мөчилж, толгой гарыг нь өөр уутанд хийсэн байсан бөгөөд ДНК-ын шилжилгээ хийсний дүнд хэн болохыг нь тогтоож чаджээ.

Цагдаагийн газар энэ хэрэгт буруутган ойролцоо амьдардаг 47 настай Кимино Ясухиро гэх залууг баривчилсан байна. Мөрдөн байцаагчдын яриагаар цогцсыг хийсэн уутнууд талийгаачийн гэрээс ойролцоогоор 100 метрийн зайтай газраас олдсон бөгөөд дотор нь сэжигтэн Киминогийн эмнэлгийн карт байсан аж. Талийгаач охин 11 өдрийн өмнө найзтайгаа уулзахаар эмээгийнхээ гэрээс гараад ор сураггүй алга болсон байна.

Б.Даваа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ